Ц.Сандуйн өргөдлийг НИТХ энэ сарын 22-нд хэлэлцэнэ
2017-09-14 17:23

Өнөөдөр (2017.09.14) НИТХ-ын тэргүүлэгчид хуралдсан байна. Энэ хуралдааны эхэнд НИТХ-ын дарга Ц.Сандуй өөрийн хүсэлтээр ажлаа өгч байгаагаа албан ёсоор мэдэгджээ.
Тэр хэлэхдээ “Би цахим орчинд гарч байгаа элдэв мэдээллээс болж ажлаа өгөөгүй. Нийслэлийн намын даргын хувьд өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуульд 7 дүүрэгт ялагдал хүлээсэн учраас өгч байна” гэжээ.
НИТХ-ын ээлжит хуралдааныг энэ сарын 22-нд товлосон байна. Энэ өдөр НИТХ-ын тэргүүлэгчид Ц.Сандуйгийн ажлаа өгөх өргөдлийг бусад цаг үеийн асуудалтай хэлэлцэх гэнэ.