london.jpg

2017-09-11 14:00
Их Британи улсыг Европын холбооны бүрэлдэхүүнээс гарахыг эсэргүүцсэн хэдэн мянган хүн Лондоны гудамжинд жагслаа. “Европын төлөөх ард түмний марш” жагсаалд оролцогчид хотын төвд, парламентын байрны өмнөх талбайд цугларч, уулзалт хийсэн байна. Тус улсын Либерал ардчилсан намын тэргүүн Винс Кейблийн хэлснээр брекситийн үр дагаварт санаа зовниж буй хүмүүсийн тоо өсөж байгаа гэнэ.  

2017-2.jpg

2017-09-11 12:23
Швейцарийн өмнөд хэсэгт Тичино дүүрэгт байрлалтай Кориппо хэмээх уулын тосгоныг залуучууд нь орхиж, өдгөө 16-хан хөгшин үлджээ. Гэвч хөгшид сэтгэлээр уналгүй, тосгоноо сэргээх зальжин арга олсон байна. Тэд 300 жилийн настай мөхлөөс аврахын тулд жуулчдыг татах зочид буудал байгуулах бодолтой байгаа гэнэ. Хотоос хагас цагийн зайтай орших тус тосгонд очиход хүнд, сургууль, дэлгүүр зэрэг байхгүй […]

so.jpg

2017-09-11 11:31
БНАСАУ-ын ГХЯ өнөөдөр АНУ-д анхааруулга өгсөн агуулга бүхий мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд “БНАСАУ-ын бүрэн эрхт байдал, оршин тогтнох эрхийг үгүй хийх гэсэн АНУ-ын хориг арга хэмжээ, дарамт шахалт улам бүр лавширсаар байна. Тив алгасах баллистик пуужинд суурилуулах боломжтой устөрөгчийн бөмбөгийг саяхан амжилттай туршсантай холбоотойгоор АНУ БНАСАУ-ын эсрэг “хамгийн чанга хатуу хориг арга хэмжээ”-г авахуулахаар НҮБ-ын Аюулгүйн […]

IRMA.jpg

2017-09-11 11:20
Карибын савын районы арлуудыг сүйрүүлсэн “Ирма” АНУ-ын Флорида муж руу орлоо. Энэ хар салхи зөвхөн Британийн Виржининийн арлуудад нэг тэрбум фунт стирлингийн хохирол учруулж, гурван хүний аминд хүрсэн юм. Мөн Карибын арлуудыг ээлж дараалан дайрахдаа 22 хүний амийг хөнөөж, эдийн засгийн үлэмж хохирол учруулч, бямба гарагт Кубын хойд эргийг дайрч өнгөрсөн. Хар салхи бямба гаригийн (2017.09.09) […]

Мексиканское-землетрясение.jpg

2017-09-11 11:14
Мексикт сүүлийн 100 жилд болж байгаагүй хүчтэй газар хөдлөлт болж, 65 хүний амь үрэгдлээ. Аврагчид нурангин доороос амьд үлдсэн хүмүүсийг хайх, аврах ажиллагаагаа үргэлжлүүлсээр байна. Баасан гарагийн шөнө болсон уг газар хөдлөлт 8.1 магнитудын хүчтэй байсан бөгөөд доод тал нь 200 хүн хүнд, хөнгөн бэртэл авчээ. Тус улсын Ерөнхийлөгч Энрике Пенья-Ньето амиа алдагсдыг хүндэтгэн Гашуудлын […]

har-salhi.jpg

2017-09-11 10:10
Салхи, шуурганы бүхий л түүх АНУ-ын хувьд хамгийн гай гарзтай гамшгийн нэг байлаа. Сүүлийн жилүүдэд хар салхины нийт хохирлын хэмжээ $350 тэрбумаас даваад байна. Энд тооцоо дүгнэлт нь ид хийгдэж байгаа “Харви” болон “Ирма” хар салхины хохирол багтаагүй болно. “Харви” урьдчилсан үнэлгээгээр 180 тэрбум, “Ирма  126.5-250 тэрбум долларын гай учруулахаар байгаа юм. Эдний хохирол нэг […]

gal-zogsoov.jpg

2017-09-11 10:00
Мьянмарын Засгийн газрын дайчидтай тэмцэл өрнүүлж буй рохинжагийн босогчид хойп Ракхайн мужийн хүмүүнлэгийн хямралыг зогсоохын тулд нэг сарын хугацаатай галаа зогсоож байгаагаа зарлалаа. “Араканы рохинжаг аврах арми” буюу ARSA-гаас эвлэрэл ням гарагаас хүчин төгөлдөр болно гэж мэдэгдээд Мьянмарын армийг мөн зэвсгээ түр хаяхыг уриалжээ. Өнгөрсөн наймдугаар сарын 25-нд ARSA Мьянмарын цагдаагийн хэд хэдэн хэлтэс, армийн […]

Корабль-Рональда-Рейгана.jpg

2017-09-11 09:32
Долдугаар флотын командлал байлдааны хөлөг онгоцоо ээлжит төлөвлөгөөт эргүүлд гаргажээ. БНАСАУ байгуулагдсаны 69 жилийн ой өнгөрсөн бямба гаригт (2017.09.09) тэмдэглэж байгаа. Энэ өдөр флотын онгоц тээгч “Рональд Рейган” (USS Ronald Reagan) Японы Йокосука боомтоос төлөвлөгөөт эргүүлдээ гарсаныг хөлгийн фэйсбукт мэдээлжээ. АНУ-ын 7 флот Номхон далайн баруун хэсэг ба Энэтхэгийн далайн зүүн хэсгийг хариуцдаг байна. Өнгөрсөн […]

Saudi-Arabia.jpg

2017-09-11 08:30
Саудын Арабын ЭСЯ 1999 онд иргэний нисэх онгоцыг булаан эзлэх бэлтгэл сургуулилтын зардлыг даасан, энэ сургуулилтыг АНУ-ын объектууд руу халдахад цаашид ашиглахаар төлөвлөж байсан гэнэ. Энэ тухай Нью-Йорк хотын Манхэттен дүүргийн холбооны шүүхэд гаргасан, 2001 оны есдүгээр сарын 11-нд болсон 1400 орчим хохирогчтой хэргийн хамтарсан гомдолд өгүүлжээ. “Холбооны мөрдөх товчооны баримтаас эш татан энэхүү гомдолд […]

hoid-solongos.jpg

2017-09-11 08:25
Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун устөрөгчийн бөмбөгний туршилтад оролцож ажилласан цөмийн эрдэмтдэдээ томоохон баяр хүлээн авалт хийжээ. Солонгосын төв цахилгаан мэдээллийн агентлагийн мэдээлснээр энэхүү үйл ажиллагааг БНАСАУ байгуулагдсаны 69 жилийн ойд зориулан зохион байгуулсан гэнэ. Ингээд эрдэмтэд, техникийн удирдагчид Ким Чен Унаас цөмийн хүчээ төгс төгөлдөржүүлэхэд хүчээ сулруулж болохгүй гэсэн зааварчилгаа авсан байна. БНАСАУ-ын […]