Америкийн иргэн, 68 настай Жеки Майли хэмээх эмгэн 8000 чихмэл бамбаруушийнхаа ачаар Гиннесийн номонд бүртгэгдлээ. Өмнөд Дакотад аж төрдөг тэрбээр 2000 онд Жеки эмээ хэмээх чихмэл бамбаруушаар цуглуулгаа эхэлсэн аж.
Ингээд 17 жилийн дотор 8025 бамбарууштай болжээ. Тэрбээр тоглоомуудаа Teddy Bear Town хэмээх байшинд цуглуулдаг. Түүнд АНУ-ын бүх мужаас гадна 29 орноос чихмэл бамбарууш илгээдэг учир цуглуулга нь байнга нэмэгддэг аж.