Хойд Солонгос улс цөмийн болон пуужингийн туршилтынхаа хариуд тогтворгүй байдал, эдийн засгийн хүндрэлийг мэдрэх болно гэж Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд Кан Гён Хва мэдэгдлээ. “Хойд Солонгос улс бодлогогүй замаар орлоо. Энхийг эрхэмлэгч олон улсын нийгэмлэгийн зааврыг зөрчиж, өдөөн хатгалгаа үргэлжлүүлсээр байгаагийнхаа хариуд тогтворгүй байдал, эдийн засгийн асуудалтай учрах болно” хэмээн тэрбээр мэдэгджээ.