Энэ бол япончуудад дургүй хятадуудын хэлэх дуртай доромж нэрийдэл юм. Фукушимагийн газар хөдлөлтийн үеэр би Бээжингийн онгоцны буудал дээр сууж байсан юм. Зурагтаар уг айхтар байгалийн гамшгийн тухай мэдээ явж эхлэтэл нэг хижээл эр “Болж муусайнуудыг. Харин ч цөөн хүн үхжээ.” хэмээн зэвүүрхэнгүй атлаа танхим даяар сонсогдохоор чанга хэлэхийг сонсоод дотор зарсхийх шиг санагдаж билээ. Хоёр орны харилцаан дахь тааламжгүй түүхэн ул мөрөөс гадна Хятадын төв орон нутгийн телевизээр өдөр шөнө өглөө оройгүй шахам нэвтэрч байдаг японы эсрэг дайны тухай өгүүлсэн олон ангит кинонууд нь ч үндэсний ухамсарт ийм гүн бат нөлөөлсөн байдаг байж мэдэх л юм. “Өмхий чөтгөрийн” хажууд манай зарим хүмүүсийн амны уншлага болсон “Хужаа” буюу “барлаг” гэсэн утгатай үг харин ч зөөлөн сонсогдох нь холгүй байгаа биз дээ?
Тайбэй хотын гудамжаар явж байхдаа “Солонгос хүнд үйлчлэхгүй” гэсэн бичиг цонхон дээрээ наасан такси харж л явлаа. Ер нь хөрш зэргэлдээ хоёр үндэстний тодорхой хэсэг бүлгийн хооронд энэ мэт зэвүүрхэл дургүйцэл байдаг нь дэлхий нийтэд түгээмэл байдаг үзэгдэл бололтой.
Нөгөө талаар хятадууд япончуудыг тэгтлээ жигшин үздэг нь бизнесийн арга ухаан тал дээр оюуны шандас дутаад тэдэндээ хөөрхөн чадуулж байдагтай ч холбоотой мэт санагддаг. Энэ тухай хоёр жишээг дор хүүрнэсү.
* * * * * *
Японы нутаг дэвсгэрийн жаран найман хувь нь ой байдаг атлаа хятадаас мод худалдан аваад түүгээрээ нэг удаа хэрэглэх савх үйлдвэрлэдэг. Савхаа хэрэглэсний дараа дахин боловсруулалт хийгээд модны ялзмаг нэрт хэвлэх үйлдвэрийн чухал түүхий эд болгон хувиргаад хятадад мод авснаасаа хавьгүй илүү үнээр зарж байна гээд хятадын дотоодын хэвлэлүүдэд халаглан бичих нь олонтоо. Манай цөөнгүй хүмүүс муусайн хужаа нар гээд байдагтай адил, хятадууд ч гэсэн «муусайн япончуудынхаа» энэ мэт холч ухаанд хорссон өнгө аястай зүйл бичсэн нь үүгээр зогсохгүй олон байх бөлгөө.
Тухайбал Япончууд Нагояагийн буланд манайхны таван давхар байшингийн хэртэй аварга бүдүүн бетонон хоолойнуудад хятадаас худалдан авсан дээд зэргийн сайн чанартай нүүрсийг хийж битүүмжлээд далайн хөвөө рүү өрж дээгүүр нь шороо чулуу асгаад шинэ хуурай газар болгон өргөтгөж байдаг тухай би нэлээд дээхэн уншиж байсан. Мэдээж түүнийг уншсан хятад сэтгүүлчид яаж дуугүй байхав, хэдэн арван жилийн дараа манай хятадын нүүрсний нөөц барагдахаар бид япончуудад үнэгүй шахам өгсөн нүүрсээ эргүүлээд арав дахин их үнээр буцаан худалдаж авах вий гээд сэрэмжлүүлэг маягтай зүйл бичсэн нь бас цөөнгүй. Бид аливаа асуудалд, тэр дундаа байгаль хамгааллын асуудалдаа энэ мэт ухаалаг хандаж сурахсан даа. Бас л нөгөө тогтворгүй төрийн тохиолдлын улс төрчдөд маань тэр талын ухааны гялбаа зурсхийдэггүй бололтой.
Boldbaatar Dorjsuren
Эх сурвалж: gashuun.mn
3 comments
хятадууд ч гэсэн манай нүүрэсийг аваачаад булаад байдаг гэнэ билээ
Tedend japanuudiig uzen yadah mash tom hundetgeh shaltgaan baigaa. Genotset gedgiig jinhene utagaar n chinad heregjuulsen humuus shuu dee
Минийхээр бол япончуудад эзлэгдэж байсан нь еерсдийнх нь л муугийнх ш дээ. Эрт дээр vеэсээ нvvдэлчид эдний цусыг олон удаа сэлбэж хvн болгож егеед байхад хvн шиг хvн болж чадахгvй байсан нь еер хэнд ч нялзаах аргагvй хятадуудын еерсдийнх нь л буруу ш дээ. Шороо шиг олуулаа юм байж бусдын боол босгоны шороо болж байсан нь эзэлсэн япончуудын буруу гэхэд маш дутагдалтай. Бидний евег дээдэс тvvхэндээ эд нарыг олон удаа эрхшээж еед нь татаж егеед байхад сайн санахаасаа илvvтэйгээр хар буруу санасаар улс шиг улс гvрэн шиг гvрэн болж чадахгvй ес санаж хорссоор арчаагvй байсаар цеехен японд эзлэгдэж жинхэнэ дарлалыг амсаж байж ухаан суусан гэхэд огт хилсдэхгvй. Тэглээ ч Монгол улс тэднийг харийн дарлалд нь хэвээр vлдээгvй байхад манай емнед монголыг маань эд одоо хvртэл дарлаж мелжеед зовоогоод байж л байна. Аяган хариу едертее агтны хариу жилдээ гэгчээр еерсдее ч бас монгол угсаатныг дарласныхаа хариуг телех цаг нь ирж л таарна даа.