Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны бодлого олон улсад аюул заналхийлэл авчираад байна. Цөмийн туршилтууд  явуулсан Пунги Ригийн талбайгаас цацраг идэвхит бодис тархаж болзошгүй байгааг гадны эрдэмтэд тогтоожээ. Түүний санаачлан зохион байгуулсан баллистик пуужингууд энэ бүсэд хийгдсэн учраас газар доорх туршилтын хонгил нурж магадгүй гэнэ.

Хэрвээ нуралт үүсвэл тэнд хуримтлагдсан химийн хорт бодис гадагшаа тархаж байгаль орчин хүний эрүүл мэндэд ноцтойгоор нөлөөлөх юм байна. Пхеньяан хамгийн сүүлд буюу энэ сарын 3-нд зургаа дахь баллистик пуужингаа харвасан бол саяхан ус төрөгчийн бөмбөгний туршилтад оролцож ажилласан цөмийн эрдэмтдэдээ хүлээн авч уулзсан билээ. Ким Чен Ун-ы  эцэг төрийг удирдаж байхдаа 3-4 жилийн хугацаанд нэг туршилт явуулж байжээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн