Өнөөдөр (2017.09.12) Үндэсний статистикийн хороо нийгэм, эдийн засгийн 2017 оны эхний найман сарын дүн мэдээг танилцууллаа.
Холбогдох албаны хүмүүсийн мэдээлснээр нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2017 оны хоёрдугаар улирлын байдлаар 966.6 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 78.6 (8.9%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 7.5 (0.8%) мянган төгрөгөөр нэмэгджээ. Тухайлбал,
Сарын дундаж цалинг Аж ахуйн нэгж, байгууллагын ажилтнуудын тоогоор авч үзвэл
- 1-9 ажилтантай ААНБ-ын сарын дундаж цалин 630.9 мянган төгрөг
- 10-49 ажиллагчтайнх 771.0 мянган төгрөг
- 50-99 ажиллагчтайнх 882.9 мянган төгрөг
- 100-199 ажиллагчтайнх 991.8 мянган төгрөг
- 200 ба түүнээс дээш ажиллагчтайнх нь 1365.3 мянган төгрөг байна.
Сарын дундаж цалинг салбарын ангиллаар авч үзвэл,
- Уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын сарын дундаж цалин хамгийн их буюу 2221.2 мянган төгрөг
- Урлаг, үзвэр, тоглоом наадмын салбарынх хамгийн бага буюу 613.7 мянган төгрөг байжээ.
4 comments
ХӨРСӨН ДЭЭР БУУСАН СТАТИСТИК СУДАЛГАА ГАРГААСАЙ ЯГ 966 БАЙЖ ХАРАГДААЧ АРД ТҮМНИЙГ ХУУРХАА ХЭЗЭЭ БОЛИХ ЮМ БОЛДОО
Худлаа шаагаал ….. Ийм статистикаар тархи угаахаа зогсоо..
яаж гаргахаараа ингэж гаргадаг байнаа. шал худлаа ярих юм даа.сэрчихгүй бол сайхан л зүүд байна цалин 900000 болсон бол
Хөдөлмөрчин түмнийхээ дундаж цалинг 966,600 бологосон шүү дээ .Энэ бол бодит тоо шүү Өөрөөр яах ёстой гэж