Шотландад “Smyllum Park” асрамжийн газрын дэргэдээс 400 гаруй хүүхдийг оршуулсан булш олджээ. Энэ тухай “The Guardian” мэдээллээ.
Тус хүүхдийн асрамжийн газар 1864-1981 он хүртэл ажиллаж байсан бөгөөд энэ хугацаанд тус байгууллагад 11 мянга гаруй хүүхэд хүмүүжиж байжээ. Харин 2004 онд энэхүү асрамжийн газар хүмүүжүүлэгчдэдээ харгис хатуу ханддаг байсан нь ил болсон юм.
Архивын мэдээллээс үзэхэд асрамжийн газарт байсан олонх хүүхэд сүрьеэ, уушгины хатгалгаа зэрэг өвчнүүдээс болж нас баржээ. Харин өдгөө цагдаагийн газрынхан хүүхдүүдэд харгис хатуу хандаж байсан эсэх асуудалд мөрдлөг шалгалт явуулж байна. Асрамжийн газрыг эзэмшиж байсан “Энэрэл нигүүслийн эгч дүүс” байгууллагаас мэдүүлэг өгсөн бөгөөд мөрдлөг шалгалтын ажилд хамтран оролцоход бэлэн гэдгээ илэрхийлжээ.