[starbox]
-Хүн амд халдварлах аюултай мал, амьтны гоц халдварт өвчний нянг шинжлэн судалдаг лабораторийн аюулгүй ажиллагаа, өнөөгийн Улаанбаатарчуудын Зайсан руу хошуурсан нүүдэл хоёр оновчтой зохицол мөн үү-
Хэсэгтээ сураг нь тасарсан шүлхий 2010 оноос эхлэн Дорнод, Дорноговь, Сүхбаатар зэрэг хил орчмын аймаг, зүүн бүсийн нутгаар гарч эхэлсэн бол аажмаар нутгийн гүн рүү ойртсоор энэ он гэхэд нийслэлд төвлөрөн суурьшив. Хүн амын бараг тал хувь нь амьдардаг Улаанбаатар хот ийнхүү малын гоц халдварт өвчин шүлхийд дарлуулжээ.
Долдугаар сард Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд гарсан шүлхий наймдугаар сард Хан-Уул дүүргийн 16 хороо, есдүгээр сард тус дүүргийн 10 хороонд дэгдэж, хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа. Шүлхийнээс үүдэлтэй эхний хорио цээр тавигдаж амжаагүй байхад дараагийн хорио цээр эхэлж, шил дарсан шүлхий дэгдэх тоолондоо улсын төсвөөс 2.5 тэрбум төгрөгийг чангаах нь ядруухан байгаа эдийн засагт нэрмээс болох аж.
Шүлхий дэгдэх тоолонд хорио цээр тогтоох, устгал хийх, нөхөн олговор олгох, голомтод ажиллах хүн хүч, машин техникийн зардалд төсвөөс ийм хэмжээний зардал гардаг аж. Мал, амьтанд байх далд үе нь удаан үргэлжилдэг, малыг халууруулж, ноомойглууж, шүлс гоожих зэрэг шинж тэмдэгээр илэрдэг энэ өвчин дэлхийд гардаг малын 15 гоц халдвартай вирусын нэгд тооцдог аж.
Мэргэжлийнхэн шүлхийн вирус тээж яваа нууц халдвартай малаас 3000 дахин их вирус ялгардаг. Энэ өвчин салхиар дамжин халварладаг. Салхиар халдварлах тохиолдол чийглэг уур амьсгалтай оронд их. Манайд бол голдуу хүн, мал, зэрлэг амьтны хөл, хөдөлгөөнөөр халдвар тархдаг. Мөн халдварт өвчний голомттой хашаа хороо, бууц, буйрын ариутгал муугаас халдвар тархдаг.
Бараг “амьд бөмбөг” хэмээн нэрлэж болох шүлхийгээр өнөөдөр нийслэлчүүд өвчлөхгүй гэсэн баталгаа алга байна. Харин хүн амын хэт төвлөрөл, агаарын бохирдол, ундны усны хүндрэл зэрэг ахуйн асуудалдаа дарагдсан нийслэлчүүд шүлхийтэй манатай хөлхөцхөөх нь хэнэггүй.
Зайсан дахь “тэсрэх бөмбөг”
Хүн амын хүнсний хэрэглээ болон ахуйн хэрэглээнд зориулагдсан малыг нийслэлд хөлөөр нь тууварлан оруулж ирэх, мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг орон нутгаас тээж ирж байгаа нь шүлхий өвчин Улаанбаатарыг бүслэх аюулд хүргэж байна гэсэн ойлголтыг олон жил бид тархиндаа суулгаж ирсэн. Харин энэ удаа Улаанбаатарчууд асуудлыг арай өөр өнцгөөс харах цаг иржээ.
Шүлхий болон бусад мал амьтны гаралтай өвчин дэгдсэн үед өвчтэй малаас авсан дээж хамгийн түрүүнд Зайсан дахь Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид ирж шинжилгээнд ордог. Халдвар тархах аюултай гоц халдварт өвчний нянг мэргэжлийн энэ лаборатори харин хэрхэн тээвэрлэж, шинжилж, хадгалаж, устгадаг бол юм.
Хүн амд халдварлах аюултай мал, амьтны гоц халдварт өвчний нянг шинжлэн судалдаг энэ лабораторийн аюулгүй ажиллагаа, өнөөгийн Улаанбаатарчуудын Зайсан руу хошуурсан нүүдэл хоёр оновчтой зохицол мөн үү гэсэн асуулт яг одоо нийслэлчүүдийн өмнө тулгарчээ.
Гоц халдварт өвчний лабораторийн сорьцтой харьцана, дээжийг нь цуглуулах, тээвэрлэх, нь эрсдэл өндөртэй ажил. Нянг хадгалах, устгах зэрэг бүхий л ажиллагаанд оролцож байгаа хүмүүс хувийн хамгаалах хэрэгсэл, халад комбинзантай байх, сорьц дээж авах тээх сав материалууд санамсаргүй асгаж урсгахаас сэргийлсэн зориулалтын эд байх ёстой. Түүнийг хадгалах, устгах тусгай зориулалтын өрөө талбай ч тэдэнд хэрэгтэй.
Лаборатор халдвартай мал, амьтанд ашигласан зүү тариур, сорьцоо хаана яаж устгадаг юм бол. Байгалийн гамшиг, үер усны аюул, гал түймэр, газар хөдлөлтийн аюулаас яаж хамгаалагдсан байдаг вэ. Эндээс аюулгүй ажиллагаа алдагдахгүй гэсэн баталгаа бий юу. Хүн амын тал орчим хувь нь амьдарч байгаа нийслэлд гоц халдварт өвчний нянг шинжлэн судалдаг лабораториа хэдий болтол байлгах вэ?
Улаанбаатарынханд, тэр тусмаа Зайсангийн оршин суугчдын хувьд тулгамдсан асуудал болсон лабораторийн аюулгүй ажиллагааны талаар сурвалжлахаар даваа гаригт (2017.09.11) Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн захирал Б.Ганзоригтой холбогдсон юм.
Updown.mn: мэдээллийн сайтаас ярьж байна. Сайн байна уу Ганзориг захиралаа. Нийслэлд шүлхий өвчин тархаад байна. Малаас хүнд халдварладаг өвчний нянг шинжилдэг, хадгалдаг, устгадаг лабораторийн ажиллагааг сурвалжлахаар ярьж байна?
Захирал Ганзориг: Энэ асуудлыг манайх мэдэхгүй. Шүлхий өвчний талаар дээд газрууд хариулах байх.
Updown.mn: Бид шүлхий өвчний дэгдэлт, тоо баримтын талаар сурвалжлахгүй. Шүлхийн нянг хадгалаж байгаа лабораторийн орчны талаар ярилцах гэсэн юм. Нийслэл хаягаа тэлээгүй байхад энэ лаборатори Зайсан толгойд байрлаад ажиллахад болж байсан байх. Одоо байдал өөр болсон. Зайсангийн хүн ам олширсон, дүүрэн орон сууц болсон. Ийм үед аюулгүй ажиллагаагаа яаж хангаж ажилладаг юм бол гэсэн мэдээллийг л нийтэд хүргэх гэсэн юм.
Захирал Ганзориг: За, маргааш өглөө 08.30 цаг манай ажил дээр ирээрэй.
Бидний дунд ийм яриа болсон тул өчигдөр (2017.09.12) өглөө товлосон цагт Зайсан дахь Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори дээр очлоо. Гэвч захирал ирээгүй байв. Энэ талаараа Ерөнхийлөгчийн санаачилгаар Төрийн ордонд зохион байгуулагдсан Монгол Улсын Хүнсний аюулгүй байдлын үндэсний чуулган”-д оролцох ёстой байсан тул тэнд сууж байгаа хэмээн тайлбарлав. Ингээд энэхүү чуулганы үеэр уулзаж ярилцахаар товлосон ч захирал утсаа салгасан байлаа.
Лабораторийн эргэн тойрон ба Улаанбаатарын бүрхэг ирээдүй
Олон улсын туршлагаас харахад мал, амьтны гаралтай гоц халдварт өвчин гарсан газраас гурван км тойрог татаж, тэр доторх бүх мал, амьтныг устгадаг юм байна. Мөн энэ төрлийн шинжилгээ хийдэг байгууламжуудаа хүн ам суурьшсан хотоос хол зайдуу байрлуулдаг байна.
Харин манайд бол эсрэгээс Зайсанд байрлаж байгаа. Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори төрийн тусгай хамгаалалтад 24 цагийн турш байдаг. Лабораторийн хашаан дээгүүр төмөр тор татжээ. Гоц халдварт өвчний нянг тээн ирж, шинжлэн судалдаг энэ газрын хашаатай орон сууцны барилга, хаусууд бөөр бөөрөө нийлүүлэн суурьшжээ. Хүн ам бага байх үед болоод байсан энэ байгууламж өнөөдөр ийм эрсдэлтэй орчинд үйл ажиллагаагаа явуулж байна.
Сураг сонсоход хэдэн жилийн өмнө лаборатор шинжилгээнд хамруулахаар авчирсан гоц халдварт болон бусад өвчний нянг устгадаг нэг жижиг зуух барьсан гэх юм билээ. Тэрхүү жижиг зуухнаас өвөлдөө хар утаа ялгарч л байдаг. Гэвч энэ нь ойр орчмын айлуудад юм бодуулдаггүй бололтой юм.
Гэтэл сүүлийн жилүүдэд шүлхий, боом, галзуу өвчин байсхийгээд л бүртгэгдэж, бүртгэгдэх тоолондоо өвчилсөн малын нян энд ирж шинжилгээнд орох болсон. Шүлхийн тухайд 2000 оноос хойш хамгийн багадаа 31 удаагийн хэвийн бус олон тооны халдвар нэвтэрч тархсан мэдээ бий. Дээр нь үе үе дэгдэх таравган тахал, цусан халдварт, листериоз, иж балнад, шөвөг яр, сохор догол зэрэг олон өвчний нян вирус энд хадгалагдаж, устгагдаж байгаа. Ийм улсын хэмжээнд онц чухал обьект, эрсдэлтэй байгууламжаа хэдий болтол Зайсанд байршуулах вэ бид.
Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатор
Лабораторийн хамгаалалттай хашаа
Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн эргэн тойрон
5 comments
Нийслэлчүүд бид ийм нөхцөлд амьдарч байна даа. Энэ хотод суурьшсан малыг хотоос зайлуулахгүй бол ямарч халдварт өвчин гарахад бэлэн байна. Нөгөө малчидтай уулзаад явна гэсэн ерөнхий менежер хаана явна даа. Одоо болтол уулзаж дуусаагүй байгаа юм болов уу? Улсын ажил өнөөдөр иймэрхүү л төрхөөр явдаг болж дээ. Дээдсүүп нь огцороод нийслэлийн удирдлагууд огцорохоосоо өмнө идэж авах ажлаа амжуулах гээд энэ мал, шүлхий рүү анхаарал хандуулах завгүй яваа биз дээ.
малтай айлуудыг хүйтэрхээс өмнө хотоос яаралтай нүүлгэнэ гэсэн яасан бэ хотын даргаа тууз хайчилаад явах юм яаралтай чухал юмаа хийгээч газрын алба ажилуулж байрны цонх хаасан котенироо ачуулж үзэх арга байна уу арай гээд ачих болохоороо барилгын кран авчираад зайнд нь багтахгүй ямарч тооцоогүй орчиноо ч харахгүй юм Ажлаа хийж чадваргүй байцаагч нарыг нь доог тохуу хийгээд төмрийн хогоо хаанч хамаагүй тавьж бие засах газар болгоод архичид цуглараад байна
Hesegchilj haasan ner zuugeed yamar ch ur dun bhgui!!.Hotod baigaa malaa harin uter turgen gargah heregei.Huntei maltai ni hashij horiod shulhiig ustgana gej yu baihav dee
Мал хүн 2 нь дээдсийн хороолол, нийслэл хотдоо хамт амьдардаг улс Монголоос өөр бна уу. Нийслэлээс малтай айл өрхийг тусгаарлах ёстой юм.