Хүүхэлдэйн театрын уран бүтээлчид хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан “Бяцхан хатагтайн хүүхэлдэйн театр” тоглолтыг энэ сарын 13-нд буюу өнөөдөр 16.30 цагаас тоглохоор болжээ. Тоглолтод орон нутгаас сонгогдон Үндэсний форумд оролцохоор ирсэн хүүхэд багачуудад үнэ төлбөргүй толилуулах аж. Мөн нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран замын осол аваараас сэрэмжлүүлэн аюулгүй зорчих 5 хоногийн аянг өрнүүлэхээр болжээ. Аяны зорилго нь иргэдийг гарц дохиогоор гарч сургахад чиглэгдсэн юм байна. Мөн энэ сарын 18-24-ний хооронд Сүхбаатар, Хэнтий, Багануурт “Алтан залаат азарган тахиа” жүжгээрээ хүүхэд багачуудтайгаа уулзахаар болжээ.
Дашрамд дуулгахад, Улсын хүүхэлдэйн театрын уран бүтээлчид энэ сарын 3-7-ны хооронд ОХУ-ын Улан-Үдэ хотноо таван жилд 1 удаа зохиогддог Олон Улсын нүүдэлчдийн зам хүүхэлдэйн наадамд зочин оролцогчоор оролцож, В.Катаевийн “Долоон дэлбээр цэцэг” жүжгээр амжилттай оролцоод иржээ.
Эх сурвалж: http://serelt.mn/?%2Fp%2FNzkx