Өнөө өглөө (2017.09.13) Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын нутаг Алтай таван богдод Израйль улсын зургаан иргэн цасанд боогдсон байна. Энэ дагуу аймгийн Онцгой байдлын Эрэн хайх аврах бүлгийн дарга, ахлах дэслэгч А.Алмасбекээр ахлуулсан найм, Цагдаагийн хэлтсийн нэг алба хаагч, нийт есөн хүний бүрэлдэхүүнтэй эрлийн багийг 11.30 цагт гаргасан байна.
Аймгийн Онцгой байдлын газрын орлогч, УСТ-ийн дарга, хошууч Б.Анхбаяраас тодруулахад, Израйл улсын таван иргэн, нэг казак хөтөчтэйгээр өчигдөр буюу 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 14:00 цагт Алтай таван богдын чиглэлд явсан бөгөөд Алтай таван богдоос 20 км-ийн наана автомашинаа үлдээн явганаар явсан байна”
Хөтөлбөрийн дагуу бол өнөөдөр эргэж ирнэ гэсэн мэдээллийг орон нутгийн иргэд өгсөн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.