Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс 16-17 насны хүүхдүүд бүлэглэн хулгай хийснийг шалгаж байна. Тэд энэ сарын 12-13-нд шилжих шөнийн 01:00 цагийн орчимд иргэн Э, Т нарын автомашиных нь цонхыг хагалж бэлэн мөнгө, эд зүйлс хулгайлсан байсныг цагдаа нар шуурхай илрүүлжээ.
Сүүлийн үед цагдаагийн байгууллагад эцэг эхийн хараа хяналтгүй байдлаас болж бага насны хүүхдүүд гэмт хэрэгт холбогдох тохиолдол нэмэгдэх хандлагатай болжээ.