АН-бүлгийн есөн гишүүн А.Сүхбат аваргаар бүл нэмэх гэнэ

Аварга А.Сүхбат Ардын намын 65-ийн бүлгээсээ гарах өргөдлөөө өгсөн бол Ардчилсан намын дарга С.Эрдэнэд намын гишүүнээр элсэх хүсэлтээ өгсөн байна.
Ингэснээр ах намын бүлэг 64 болж Ардчилсан намын бүлгийн есөн гишүүн бүл аваргаар нэмж аравуулаа болох нь ээ. Дархан аварга цол авч чадаагүйдээ гомдож зодог тайлсан залуухан аварга наадмын дэвжээндээ ёслон мөргөж ард түмнээ уйлуулсаныхаа дараа 2013 оны тавдугаар сарын 29-нд одоогийн сөрөг хүчин Ардчилсан намд гишүүнээр элсэж билээ.
Нэр алдартай бол нэр алдартай, хөрөнгөтэй бол хөрөнгөтэй аварга 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Ц.Элбэгдоржийг дагаж, Сутай хайрханы тахилгад оролцож, дэвж шавж явсан мань эр 2016 онд одоогийн эрх баригч МАН-д элсэж улмаар Төв аймгаасаа төр түшилцэх эрх олж авсан хийморьтой нэгэн.
Наадмын дэвжээнд дэмжигчдийгээ уйлуулсан тэр цагаас хойш аварга маань урваж шарвахыг ч нэг үзүүлж байна даа. АН-аас МАН-д, МАН-ынхаа Засгийг түгжилдчихээд хэргээс бултаж АН-аас улс төрийн оргонол хүсчээ. Тэрбээр улс төр дэхь энэ урвалт шарвалтаа өөрийн нэр төрөө хэвлэлийнхэнээс хамгаалахын тулд чимээгүйхэн зохицуулж М.Энхболдыгоо хутгалж, С.Эрдэнэд хадаг сүй тавьж яваасурагтай.
Эх сурвлалж ulsturch.mn