АНУ-ын Засгийн газрын өр төлбөр түүхэндээ анх удаа 20 их наяд ам.доллараас давжээ. Өчигдрийн байдлаар өрийн хэмжээ 20.16 их наяд ам.долларт хүрсэн нь тус улсын ДНБ-ээс 100 хувиар давж буй үзүүлэлт юм. Уг нь өрийн таазандаа эрт хүрэх байсан ч Сангийн яамнаас өнгөрсөн гуравдугаар сард өрийн дээд түвшинг 19.84 их наяд ам.доллар болгон зогсоосон. Гэвч Техас мужийг “Харви” хар салхи нөмөрснөөс хойш Ерөнхийлөгч Дональд Трамп дээд түвшнээ нэмэгдүүлэхээс өөр аргагүй болжээ.
1 comment
Гадаадын хүчирхэг эдийн засагтай хөгжсөн улсорнууд зээл авсан эргэн төлөх чадвар сайтай. Харин сул дорой эмзэг жижиг эдийн засагтай ядуу буурай авсан өр зээлээ эргэн төлөх чадваргүй дотоодын ямар ч үйлдвэрлэлгүй ядуу буурай монгол гаднаас зээл авах шаардлага байхгүй. Монголыг хүнээр жишиж үзвэл ажилгүй орлогогүй зээлээ төлөх төлбөрын ямар ч чадваргүй ядуу гуйлгачин хүнтэй адил юм. Харин гадаадын хөгжилтэй орныг хүнээр жишиж үзвэл ажилтай орлоготой зээлээ төлөх чадвартай хүнтэй адил юм. Тиймээс араа чадлаа мэдэж гаднаас зээл авах хэрэгтэй.