Мьянмарын дүрвэгчдэд 700 мянган ам.долларын тусламж илгээжээ
2017-09-14 09:15

Арабын Нэгдсэн Эмират улс Мьянмараас Бангладеш рүү дүрвэсэн хүмүүст 700 мянган ам.долларын хүмүүнлэгийн яаралтай тусламж илгээсэн тухай WAM мэдээллээ. Тусламжийг АНЭУ-ын дэд ерөнхийлөгч, Ерөнхий сайд шейх Мохаммед бен Рашид Аль Мактумын зарлигаар илгээсэн байна. Хүмүүнлэгийн тусламжийг дүрвэгч 1671 өрхийн 8355 хүнд тарааж өгөх аж.