Өчигдөр (2017.09.12) хуралдсан Засгийн газрын хуралдаанаар Төрийн болон албаны нууцыг хамгаалах нийтлэг журам, Төрийн болон албаны нууцын хяналт шалгалт зохион байгуулах журам, Төрийн болон албаны нууцын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан байгуулж ашиглах журам, Нууц хамгаалах ажилтанд цалингийн нэмэгдэл олгох журам, Төрийн болон албаны нууцыг хамгаалахад туслалцаа, дэмжлэг үзүүлсэн иргэн, хуулийн этгээдийг урамшуулах журмыг хавсралтаар баталлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.