Жолооч өөрийн дугаар дээрх торгуулиа 15 хоногийн дотор төлбөл 50 хувиар хөнгөлүүлэх боломжтой юм. Харин 16 дахь хоногоос эхлэн торгуулийн хэмжээ нэмж тооцогддог юм байна. Нийслэлийн хэмжээнд 3-10 удаагийн торгуультай 300, 100 удаагийн торгуультай 500 гаруй тээврийн хэрэгсэл байгаа гэнэ. Мөн энэ оны нэгдүгээр сараас эхлэн торгуулийн хэмжээ нь 450 мянган төгрөгөөс дээш гарсан жолоочийг албадан хөдөлмөр эрхлүүлэх журам хэрэгжиж эхэлж байгаа юм.