Сүүлийн гурван өдөр ОХУ даяар банк, худалдааны төв, шуудан, засгийн газрын байруудыг галдан шатаах халдлага үйлдэх гэсэн оролдлогууд гарсан. Төрийн өмчит ТАСС агентлаг мэдээлснээр өнгөрсөн баасан гарагаас /2024.12.20/ хойш ихэвчлэн Москва, Санкт-Петербург хотод халдлага гарчээ. Ням гарагийн байдлаар 20 орчим ийм халдлага үйлдэх гэсэн тохиолдол бүртгэгджээ.
ТАСС агентлаг хууль сахиулах байгууллагын нэрээ нууцалсан эх сурвалжийг иш татан мэдээлэхдээ халдлага үйлдсэн хүмүүсийг онлайн луйварчид мөнгө санал болгон халдлага үйлдүүлэхийг захиалсан гэжээ. Төрийн өмчит банк, худалдааны төв, шуудан, цэрэг элсүүлэх оффис, цагдаагийн машин болон бусад захиргааны байрны бэлэн мөнгөний машинуудыг хэрэгтнүүд халдсан юм.