Германы канцлер Олаф Шольцийн засгийн газрын эсрэг итгэл үл үзүүлэх санал хураалт даваа гарагт /2024.12.16/ явагдсан юм. 733 суудалтай Германы парламентын 207 хууль тогтоогч л Шольцийн засгийн газарт итгэл үзүүлж саналаа өгчээ. Тэр хууль тогтоогчдын олонх буюу 367 санал авсан бол эрх мэдлээ хадгалан үлдэх байсан юм. Одоо гэнэтийн, ээлжит бус сонгууль явуулахад ойрхон байна.
Мэргэжилтнүүд Шольцийг тэрхүү санал хураалтад унана гэж таамаглаж байсан. Итгэл үл үзүүлэх санал хураалтыг засгийн газрыг бүрдүүлдэг гурван намын эвсэл төслийн бодлого дээр гүн зөрчилдсөний улмаас нуран унасны дараа явуулах болсон