Сүүлийн хэдэн сарын турш Украины эрх баригчид барууны орнуудаас нийлүүлсэн зэвсгийг нь ашиглан ОХУ-ын газар нутагт цохилт өгөх зөвшөөрөл авахаар ажиллаж ирсэн. ОХУ-ын хувьд ийм зөвшөөрөл олгох нь барууны орнууд дайнд шууд оролцож буй явдал хэмээн үзнэ гэж мэдэгдсэн. Учир нь тэдгээр зэвсгийг ашиглахын тулд барууны хиймэл дагуул болон мэргэжилтнүүдийн тусламж хэрэгтэй гэж Кремль мэдэгдсэн юм.
Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден АНУ-ын зэвсгийг ашиглан ОХУ-ын газар нутагт гүн цохилт өгөх зөвшөөрөл Украинд олгосон гэж хоёр албан тушаалтан хэлжээ. Ийнхүү зөвшөөрөл олгосон нь Орос-Украины дайны талаарх Вашингтоны бодлого эрс өөрчлөгдөж буйг харууллаа. Учир нь ирэх жилийн нэгдүгээр сарын 20-нд Доналд Трамп АНУ-ын ерөнхийлөгчийн албан тушаалыг хүлээн авна.