БНАСАУ-ын Ким Жон Ун баасан гарагт /2024.11.15/ Пёнянд болсон улс төрийн багш нар болон армийн батальоны командлагч нарын уулзалтын дундуур ингэж хэлсэн байна.
Тус уулзалтын үеэр Ким Жон Ун хэлэхдээ Хойд Солонгосын дайснууд “жигшүүртэй” зэвсэгт хүчний сөргөлдөөн хийх нь ихсэж байгаа тул дайнаас урьдчилж сэргийлэх зорилгоор цөмийн хүчнээ чангатгахын үүрэг болгов. Үүнээс гадна тэр Өмнөд Солонгос, АНУ, Японы гурван талт хамтын ажиллагаа нь Солонгосын хойгийн энх тайван, тогтвортой байдалд заналхийлж буй томоохон хүчин зүйл гэсэн юм.