ЕБС төгсөгчид монгол хэлний шалгалт өгдөг. Улмаар 400 босго оноог давсан бол хүссэн хичээлээр ЭЕШ өгөх боломж нээгддэг. Тэгвэл их, дээд сургуульд элсэгчид нь монгол хэлээс гадна математикийн суурь мэдлэгтэй байх нь зөв гэж Боловсролын яам үзжээ.
Боловсролын сайд П.Наранбаяр “2026 оноос хэрэгжиж эхлэхээр шийдвэрлэсэн. Харин бэлтгэл ажлууд хийгдэх шаардлагатай” гэж хэллээ.