Хурлаар төрийн процессын инженерчлэл, төрийн албаны шинэчлэлийн чиглэлээр хэрэгжүүлж буй, хэрэгжүүлэхээр төлөвлөж буй үйл ажиллагаа, арга хэмжээнүүдийг танилцуулж, Төрийн албаны хууль тогтоомжийн шинэчлэл, процессын дахин инженерчлэл, Төрийн чадамж буюу бүтээмжийн тухай хэлэлцэв.
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулж, салбар дундын уялдааг хангаж ажиллахыг үүрэг болгов. “Алсын хараа 2050” зэрэг хөгжлийн томоохон зорилтот ажлуудыг хэрэгжүүлэхдээ салбаруудын хамтын ажиллагааг орхигдуулснаар үр дүн нь учир дутагдалтай гарч байгааг өнгөрсөн 30 жил харуулж байна. Тиймээс хуралдаанд оролцогч байгууллагууд хамтын ажиллагаагаа сайжруулж, үр дүнтэй ажиллахад анхаарлаа хандуулах шаардлагатай байна гэв.
Хуралдаанд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны яам, Төрийн албаны зөвлөл , Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар, Эдийн засгийн бодлогын зөвлөл, Төрийн бүтээмжийн үндэсний хороо, “Алсын хараа 2050” Үндэсний хороо, Засгийн газрын хүний нөөцийн газар, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын төлөөлөл оролцлоо гэж Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас мэдээллээ.