Нью-Йорк хотод байрлалтай “Guernsey” дуудлага худалдааны газар АНУ-ын түүхтэй холбоотой эд зүйлсийг худалдаагаар оруулах болжээ. Дуудлага худалдаагаар орох хамгийн сонирхолтой эд зүйлсийн нэг бол 1799 онд таалал төгссөн АНУ-ын анхны ерөнхийлөгч Жорж Вашингтоны үсийг хадгалсан сав юм.
Тус дуудлага худалдааны газрын дарга Арлан Эттингер “Бид урьд өмнө худалдаалагдаж байгаагүй АНУ-ын түүхтэй холбоотой дурсгалт зүйлсийг дуудлага худалдаа явуулж байна” гэжээ. Худалдаанд орох зүйлсэд 1865 онд Абрахам Линколны цогцсыг австай Вашингтон хотоос Иллиной руу зөөх хооронд бүтээсэн АНУ-ын далбаа байгаа аж. АНУ-ын далбаа 50 одтой байдаг. Гэхдээ тус далбааг Хавай муж АНУ-д элсэхээс өмнө үйлдвэрлэсэн тул 49 одтой аж. Тус далбааг АНУ-ын Ерөнхийлөгч Двайт Эйзенхауер Цагаан ордонд байхдаа өрөөндөө хаддаг байжээ.