Австралийн Ерөнхий сайд Энтони Албанесе өнөөдөр /2024.11.07/ мэдэгдэл хийхдээ засгийн газар 16-гаас доош доош насны хүүхдүүд сошиал платформууд ашиглахыг хориглосон хууль гаргана гэжээ.
Албанесе хэлэхдээ “Хүүхдүүд платформуудад нь хандаж байгаагаас сэргийлэхийн тулд сайн арга хэмжээ авч байгаа гэдгээ харуулах үүрэг компаниуд дээр оногдоно. Хүүхдүү, эцэг эх нар дээр биш” гэсэн байна. Австралийн Харилцаа холбооны сайд Мишель Роуланд хэлэхдээ энэхүү хоригт “Meta”, “TikTok”, “X” орно хэмээжээ. Мөн “Youtube” орох магадлалтай гэж тэр хэлсэн байна.