Дэлбэрэлтэд Өртсөн 207 Дугаар Байрыг Буулгаж, Шинээр Барихаар Болсон Талаар Бид Өмнө Нь Мэдээлсэн. Тус Байрыг Байрны Эзэмшигчдийн 91.3 Хувийн Саналаар Тус Барилгыг Буулгаж, Дахин Барихаар Болоод Байгаа Юм.
Тодруулбал, аравдугаар сарын 10-ны өдөр барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагчийн дүгнэлт гарч, мөн сарын 25-ны өдрийн Газрын даргын удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн барилгын ашиглалтыг хориглож, холбогдох байгууллагуудад хүргүүлсэн байна. Улмаар холбогдох журмын дагуу ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг улсын байцаагчдын дүгнэлтээр эрх бүхий байгууллагын хориглосон шийдвэрт үндэслэн тусгай зөвшөөрөл бүхий байгууллага буулгаж, дахин барилга барихаар болж, гүйцэтгэгч шалгарсны дараа 207 дугаар байрыг буулгахаар болсон.
Гэвч даатгалын компаниуд тус байранд оршин сууж байсан ипотекийн зээлтэй, даатгалд хамрагдсан айлуудын хохирлыг төлнө. Гэхдээ хохирлыг нь төлсний хариуд хотоос барьж өгөх байшинг нь авна гэх асуудлыг үүсгэжээ.