Сүүлийн жилүүдэд өсвөр насны хүүхдүүд мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл, электрон тамхийг ихээр хэрэглэж байна. Тухайлбал энэ оны аравдугаар сарын 31-ний өдөр “Бага насны хүүхэд нас барсан байна” гэх дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулахад дулаан зогсоол дотор байсан автомашин дотор 13 настай эрэгтэй Ц нь ил харагдах гэмтэл шархгүй нас барсан байна.
Урьдчилсан байдлаар амь хохирогч Ц нь ахуйн хэрэглээний газ үнэрлэж хордож нас барсан байж болзошгүй үйлдэл тогтоогдоод байна.