“TikTok”-ийг эзэмшдэг “ByteDance” компанийг хамтран үүсгэн байгуулсан Жан Имин БНХАУ-ын хамгийн чинээлэг хүн болсон байна. “Hurun Research Institute”-ээс гаргасан жагсалтаас харахад Имин одоо 49.3 тэрбум ам.долларын хөрөнгөтэй болжээ. Түүний хөрөнгө 2023 оноос 43 хувиар нэмэгдсэн байна.
41 настай тэрбээр 2021 онд “ByteDance” компанийг удирдах албан тушаалаа хүлээлгэн өгсөн ч хувьцааных нь 20 орчим хувийг эзэмшдэг гэж шинжээчид үздэг. “TikTok”-ийг БНХАУ-ын төртэй холбоотой гэгддэг ч дэлхийн хамгийн алдартай сошиал платформуудын нэг юм. АНУ-ын засгийн газар 2025 оны нэгдүгээр сар гэхэд “TikTok” тус улс дахь бизнесээ худалдахгүй бол хориглохоор төлөвлөж байгаа. Ийнхүү АНУ-аас дарамт үзүүлж байгаа ч “ByteDance” компанийн дэлхий даяарх ашиг 60 гаруй хувиар нэмэгджээ.
“Hurun Research Institute”-ийн дарга Руперт Хоогеверф “Жан Имин бол сүүлийн 26 жилд БНХАУ-ын хамгийн чинээлэг хөрөнгөтөн болсон хүн. АНУ-ын хувьд зөвхөн Билл Гейтс, Уаррен Баффет, Жефф Безос, Илон Маск гэх дөрвөн хүн л хамгийн чинээлэг болсон юм” гэсэн байна.
Эх сурвалж: BBC