Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн /2024.10.23/ хуралдаанаар 2025 оны төсвийн тухай хуулийн төсөл болон дагалдах төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв.
Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт “Батлан хамгаалах салбарын төсөв бусад салбараас бага тавигддаг уламжлалттай. 2024 онд Хууль зүй дотоод хэргийн сайдын багцад 400 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт тавигдаж байсан бол Батлан хамгаалах сайдын багцад 20 тэрбумын хөрөнгө оруулалт тавигдсан нь 20 дахин бага. 2025 онд Сангийн яаманд нөхцөл байдлаа ойлгуулж байж, хөрөнгө оруулалтаа бага зэрэг нэмэгдүүлсэн” гэжээ
С.Бямбацогт ирэх онд 833 тэрбум 371 сая төгрөг захиран зарцуулах юм байна. Энэ нь Шадар сайдын төсвөөс нэг дахин их, Эрчим хүчний сайдынхаас 518 тэрбум төгрөгөөр их. Гадаад харилцааны сайдаас гурав дахин их. Өрсөлдөөний асуудал эрхэлсэн шадар сайдаас 100 дахин их байгаа юм.