Офицеруудын тойргоос Шархад хүртэлх авто замыг аравдугаар сарын 3-ны өдрийн 23:00 цагаас эхлэн хааж шинэчлэхээр болсон байна. Ингэхдээ тус чиглэлийг хоёр хэсэгт хуваан шинэчлэхээр болжээ.
Тэгвэл эхний хэсэг буюу Шар хаднаас Улаанхуаран /Эко хүнсний зах/ хүртэлх замыг өнөөдрөөс /2024.10.03/ эхлэн хааж аравдугаар сарын 5-ны өдрийн 6:00 цаг хүртэл шинэчлэх аж. Харин хоёрдугаар хэсэг буюу Улаанхуаран/Эко хүнсний зах/-ын баруун уулзвараас эхлэн офицеруудын ордны тойрог хүртэлх авто замыг аравдугаар сарын 5-ны 6:00 цагаас эхлэн, аравдугаар сарын 7-ны 6:00 цаг хүртэл хааж тус тус шинэчлэхээр болжээ.
Чулуун овооны тойргоос “Оргил” худалдааны төв хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж шинэчлэнэ. Тус замыг мөн л хоёр хэсэгт хуваан шинэчлэхээр болжээ. Эхний ээлжид нэгдүгээр хэсгийн ажлыг аравдугаар сарын 6-ны өдрийн 23:00 цагаас эхлэн аравдугаар сарын 8-ны өдрийн 23:00 цаг хүртэл хааж замын шинэчлэлийн ажлыг хийхээр төлөвлөжээ.
Харин хоёрдугаар хэсгийн авто замын шинэчлэлийн ажлыг аравдугаар сарын 8-ны өдрийн 23:00 цагаас эхлэн, аравдугаар сарын 10-ны өдрийн 6:00 хүртэл хийж гүйцэтгэхээр болсон байна.