Сошиал од, Ардчилсан Намын нэр дэвшигчээр тодорч явсан Элийрэгч Уянга аймхай эрчүүдээс оролцох эсэхийг нь асууж, ээлжит хуушуурдалтаа зарлажээ. Энэ сарын 24-ний өдөр болох хуушуурдалтын такс 50к юм байна. Тэрээр таксаа Г.Төмөр гэгчийн дансаар дамжуулан авч байгаа бөгөөд энгийн иргэд ч оролцох боломжтой эсэхийг комментоор асуусан иргэнд мөнгөө төлөөд ирэхийг зөршөөрсөн хариулт өгчээ. Түүний зохион байгуулдаг улстөрийн хэлэлцүүлэг нь олны дунд хэдийн танил болжээ. Зарлалын постероос харвал энэ удаагийн хушуурдалтын сэдэв нь “гар барилт”-ын хөшигний ардах урдах нөхцөл байдал орон нутгийн сонгуульд хэрхэн нөлөөлөх тухай ажээ.