БНАСАУ өнөөдөр /2024.11.01/ мэдэгдэл хийхдээ Хвасон-19 нэртэй шинэ тив алгасагч баллистик пуужинг пүрэв гарагт /2024.10.31/ амжилттай туршсан хэмээжээ. Тус улсын удирдагч Ким Жон Ун Хойд Солонгос одоо цөмийн зэвсэг харвах пуужинг хөгжүүлдэг гэх статусыг эргэлт буцалтгүй авлаа гэсэн байна.
Сүүлийн нэг гаруй жилд хийсэн анхны тив алгасагч пуужингийн туршилт нь АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулиас таван өдрийн өмнө болов. Шинжээчид энэ туршилт нь АНУ-д цөмийн бөмбөг нь хүрэх боломжтой гэдгийг харуулж, ОХУ-руу Хойд Солонгос цэргээ илгээсэн гэдэгт төвлөрөөд буй олон улсын анхаарлыг сарниулах зорилготой хэмээжээ.