Их Британийн засгийн эрхийг баригч Хөдөлмөрийн яамны гишүүн Майк Амесбури хүний биед халдаж буй хяналтын камерын бичлэг ил болсон байна. Үүний улмаас тус нам түүний гишүүнчлэлийг түдгэлзүүлжээ. Амесбури бол Рункорн, Хелсби тосгоны төлөөлөгчөөр тус улсын парламентад суудаг хүн юм.
“Mail Online” агентлагийн олж авсан бичлэг дээр Амесбури бямба гарагийн /2024.02.26/ 02:15 минутын орчим хүн цохиж буй нь харагджээ. Хохирогч газар унасны дараа тэрбээр үргэлжлүүлэн түүний биед халдсан байна. Бичлэг цацагдахаас өмнө Амесбури мэдэгдэл хийхдээ “Өчигдөр орой найзуудтайгаа гарсны дараа гудамжинд нэг хүн намайг заналхийлсний улмаас хэрэгт холбогдсон” гэсэн.