Монгол Улс, АНУ-тай хийсэн агаарын тээврийн хэлэлцээр хэрэгжиж эхлэжээ. АНУ-ын агаарын гол тээвэрлэгч, дэлхийн хамгийн том агаарын тээврийн компани “United Airlines” 2025 оны тавдугаар сарын 01-нээс Монгол Улс руу нислэг үйлдэхээр төлөвлөж байгаагаа албан ёсоор зарлалаа.