Олон улсын эдийн засгийн VII олимпиад (International Economics Olympiad, IEO) Хонконг хотноо 2024 оны долдугаар сарын 22-31-ний өдөр зохион байгуулагдсан тэмцээнд манай улсын сурагчид амжилттай оролцсон.
Энэхүү олимпиадад улс бүрээс шалгарсан шилдэг таван сурагч оролцдог ба энэ жил багийн бүрэлдэхүүнд “Монгол тэмүүлэл” сургуулийн сурагч Ц.Нинжин (багийн аxлагч), Н.Солонго, Б.Биндэрьяа, “Орчлон” олон улсын сургуулийн сурагч Д.Тэмүүлэн, “Улаанбаатар дахь Бритиш” сургуулийн сурагч Г.Халиунаа нар багтсан юм.
Г.Халиунаа нь тус олимпиадаас манай улсын улсын анхны шагнал буюу мөнгөн медаль хүртсэн амжилт үзүүллээ.
Эх сурвалж: Монгол Улсын Их Сургууль