Монгол Улсад аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн санал хураалт Баасан гарагт буюу 2024 оны аравдугаар сарын 11-нд зохион байгуулагдаж, бүх нийтээрээ амарна.
Тухайн өдөр худалдаа, үйлчилгээний төвүүд ажиллахгүй бөгөөд аравдугаар сарын 10-ны Пүрэв гарагаас 13-ны Ням гараг хүртэл согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг зогсоох тухай Хотын даргын захирамж гарсан.