Хамгийн сүүлд Завхан аймгийн Яруу суманд тарваган тахлын байгалийн голомт идэвхтэй байгааг тогтоосон талаар Зооноз өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлсэн.
Энэ талаар НОБГ-аас цаг үеийн мэдээллийг тодрууллаа. Тэрбээр, “Одоог хүртэл тарваган тахал өвчний тархалт идэвхтэй байгаа тул нийслэлийн Засаг даргын 2024 оны “Хүн, малын гоц халдварт болон тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/948 дугаар захирамжийн дагуу холбогдох мэргэжлийн байгууллагууд авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод 24 цагаар хяналт шалгалтыг зохион байгуулж байна.