Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: Монголбанкны Зээлийн мэдээллийн санд хар жагсаалт гэх ойлголт байхгүй. Энэхүү сан дахь мэдээллийг Монголбанк ангилдаггүй. Активын ангилах журмын дагуу л эрэмбэлэгддэг. 2012 онд Зээлийн мэдээллийн сангийн тухай хууль батлагдсантай холбогдуулан “Sain “Сайнскор”, “Бүрэнскор” гэх хоёр компани гурван жилийн өмнө компани олон улсын нөхцөл стандартын дагуу хувь хүнд оноо өгдөг санхүүгийн систем нэвтрүүлэх тухай судалгаа нэвтрүүлэх үйл ажиллагаа эхлүүлсэн.
Цаашид бүх зээлдэгч нарт оноо өгнө. Иймд аль банкны зээлдэгчээс үл хамаарч Зээлийн мэдээллийн санд дүн шинжилгээ хийж хувь бүр оноотой болох юм. Энэ нь 300-800 онооны хооронд байна. Хүн бүр зээлийн оноотой болсноор хар жагсаалт гэх ойлголт байхгүй болж миний оноо хэд вэ? гэдгээр л хэмжигдэнэ.
Монголбанкны зүгээс энэ онд банк санхүүгийн салбар үүсэж хөгжсөнийн 100 жилийн ойг тохиолдуулан 127 мянга гаруй зээлдэгчийн зээлийн мэдээллийг “хар жагсаалт”-аас гаргасан.
Гар утасны төлбөр болон картын үлдэгдэл зэрэг санамсаргүй алдаанаас болж зээлийн мэдээллийн санд ангилал буурсан, найдваргүй зээлдэгч болсон төдийгүй цар тахлын улмаас өөрөөс шалтгаалахгүйгээр зээлийн ангилал буурсан зэрэг шалтгаантай жижиг дунд үйлдвэрлэгч, иргэдийн зээлийн мэдээллийг нэг удаа Зээлийн мэдээллийн санд тусгахгүй байх тохируулгыг хийсэн.
Жагсаалтын биш онооны системд шилжсэнээр, нэг талаас өнгөрсөн түүхээ устгах боломжгүй болох ч, нөгөөтээгүүр ганц удаагийн алдаанаас болж 6 жилээр боломжоо алдах эрсдэл байхгүй болж, санаатай зээл чанаргүйдүүлдэг хүмүүс муу зан төлөвөө дахин давтах боломжгүй болох зэрэг давуу талтай болох тухай саналын УИХ-ын гишүүн Н.Батшугар улстөрийн нэг сэдвээ болгож гаргаж тавиад удаж байгаа. Ямартай ч түүний эхлүүлсэн яриа ажил хэрэг болж эхэллээ. Зээлдэгчийн зээлийн оноо өндөр байх тусам илүү олон санхүүгийн чирэгдэлгүй үйлчилгээг авах боломж нээгдэх аж.