“Vanity Fair” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Селена Гомез эрүүл мэндийн асуудлуудаасаа болоод “хүүхэд тээх боломжгүй, үүндээ ихэд эмзэглэж явдаг” гэдгээ хэлсэн байна. 2017 онд бөөр шилжүүлэн суулгах мэс засалд орж байсан дуучин бүсгүй хоёр туйлт сэтгэцийн эмгэгтэй болохоо нээлттэй хэлж, энэ талаараа баримтат кино ч хийсэн. Гомез ээж болох сонголт хийх шийдвэрт хүрвэл тээгч эхээр тээлгэж магадгүй хүүхэд үрчилж авч болно гэжээ.
Хоёр туйлт эмгэгийн улмаас уудаг сэтгэцийн эмүүд нь эрүүл жирэмслэх боломжгүй болгосон гэжээ.