Боловсролын зээлийн сангаар дамжуулан “оюутан хөгжлийн зээл” авах хүсэлтэй тэргүүлэх мэргэжлээр сурч буй оюутнуудын хүсэлтийг авч эхэлсэн байна. Зээлийн хүсэлтийг шийдвэрлэх хугацааг арваннэгдүгээр сар гэсэн мэдээллийн албаны эх сурвалж өгч байна.
Оюутны сургуульдаа гаргасан хүсэлтийг тухайн сургууль шалгаж үзээд шаардлага хангасан оюутны мэдээллийг зээлийн сан руу илгээдэг.
Тус зээлд хамрагдахын тулд шинээр элсэн суралцагч ЭЕШ-ийн 500-с дээш оноотой байх. Харин II, III, IV түвшний оюутнууд 2.8-с дээш дүнгийн голч оноотой байх шалгууртай .
Бүх мэргэжлийн оюутан тус зээлд хамрагдах боломжгүй. 2021 онд Засгийн газрын “Монгол Улсад шаардлагатай тэргүүлэх чиглэлийн мэргэжлийн жагсаалт”-ыг гаргасан. Хэрэв тухайн мэргэжилд багтсан бол оюутан хөгжлийн зээлийг олгох боломжтой.