УИХ өнөөдөр 4 асуудал хэлэлцэн баталснаар ээлжит бус чуулганаа хаана. Тэдгээр асуудлуудын нэг нь 2024 оны улсын төсвийн тодотголыг эцэслэх юм. Гурван нам хамтарч байгуулсан Засгийн тухайд төсвийн тодотголыг мега төслүүдийг эхлүүлэх, бэлтгэл ажил, ТЭЗҮ зураг төсвийн санхүүжилтийг шийдвэрлэхээр тусгасан. Тухайлбал, “Өөдөө тэмүүлэх Монгол” гэж нэрийдсэн ган татлагат гүүр, Хөшгийн хөндийд барих туннел, “Шинэ тойрог авто зам” төсөл, “Засгийн газрын нэг цэгийн үйлчилгээний цогцолбор” зэрэг зургаан томоохон төсөл хөтөлбөрүүдийг багтаасан байна.
- “Шинэ тойрог авто зам” төсөл – 16.9 ТЭРБУМ ТӨГРӨГ
- “Өөдөө тэмүүлэх Монгол” ган татлагат гүүрэн байгууламжийн төсөл-28.6 ТЭРБУМ ТӨГРӨГ
- Хөшгийн хөндийн туннел төсөл – 55.3 ТЭРБУМ ТӨГРӨГ
- -Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих – 110 ТЭРБУМ ТӨГРӨГ-
- “Засгийн газрын нэг цэгийн үйлчилгээний цогцолбор” төсөл – 100 ТЭРБУМ ТӨГРӨГ
- “Засгийн газрын нэг цэгийн үйлчилгээний цогцолбор” төсөл – 100 ТЭРБУМ ТӨГРӨГ
- Улаанбаатар хотын “Шинэ их тойруу хурдны замын төсөл – 23 ТЭРБУМ ТӨГРӨГ
- -Улаанбаатар-Дархан чиглэлд нэмэлт 2 эгнээ барих – 131.5 ТЭРБУМ ТӨГРӨГ-
- -Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц – 256.8 ТЭРБУМ ТӨГРӨГ-
- -Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл – 52.7 ТЭРБУМ ТӨГРӨГ-