УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан үргэлжилж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу УИХ-ын үйл ажиллагаатай холбоотойгоор үг хэллээ.
Тэрбээр, “УИХ-ын Тамгын газрын үйл ажиллагаа үнэхээр хангалтгүй байна. Гишүүдийг мэдээллээр хангаж чадахгүй, хурлын зохион байгуулалт, тоног төхөөрөмж гээд асуудал олон байна. Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллага ийм байж болохгүй. “Горимын” санал нэрээр дэмжигдээгүй саналаа босгодог байдлаа болих хэрэгтэй. Асуудлыг аргалж, зальдах гэсэн үлгэр дуурайллыг шинэ гишүүддээ үзүүлж болохгүй. Бид анх удаа их хуралд орж ирж байгаа ч анх удаа харж байгаа биш шүү. Арай ч ийм байгаагүй шүү…” гэв