“Сэтгэлийн хат-Өөрчлөлтөд хөтөлсөн эмэгтэйчүүдийн түүх” гэрэл зургийн үзэсгэлэнг Улаанбаатар хотын “Лхам” галерейд энэ сарын 22-ноос есдүгээр сарын 18-ныг хүртэл нийтэд хүргэж байна.
Дэлхийн хэвлэлд 2000-2021 онуудад нийтлэгдсэн нийгмийн олон асуудал, бэрхшээлийг хэрхэн даван туулж, тэмцэж байгааг чадварлагаар харуулсан шилдэг гэрэл зургуудаас сонгосон 17 гэрэл зурагчны 24 шилдэг бүтээлийг дэлхийн хэвлэлийн гэрэл зургийн сан, Нидерландын хаант улс хамтран сонгож олны хүртээл болгож байгаа юм.