МАН-аас УИХ дахь Ардчилсан нам, ХҮН намд Засгийн газарт хамтран ажиллах санал хүргүүлсний дагуу хамтрахаар болсон бөгөөд өнөөдөр /2024.07.08/ МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Засгийн газрын бүтэц хэлэлцэнэ.
Удирдах зөвлөлийн хурлаар Засгийн газар хэдэн яамтай байх, хэдэн сайдтай байх, төрийн нарийн бичгийн дарга, дэд сайдын орон тоо зэрэг асуудлыг эцэслэх бөгөөд үүний дараа МАН, АН, ХҮН намын дарга нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах юм. Үүний дараа УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газрын бүтцээ батлуулах юм. Өөрөөр хэлбэл, МАН-ын Удирдах зөвлөлөөс дэмжсэн Засгийн газрын бүтцийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж, эцэслэн батлах юм.
Сануулахад, МАН-аас санал болгохдоо ХҮН намд нэг, Ардчилсан намд 8 сайдын суудал өгнө гэсэн албан бус тохироог хийсэн юм.