Богд уулын арын авто замыг хааж хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэж байгаа. Замын засвар, хучилт дуусаж байгаа бөгөөд маргааш өглөө хөдөлгөөнийг нээнэ гэж Хотын дарга Х.Нямбаатар мэдээллээ.
Энэ ажлын хүрээнд ул хөрс солих шүүрүүлэх давхарга үүсгэх, хучилтын бүтээцийн хөлдөлтөөс хамгаалах үе, буталсан чулуун суурь,хашлага өндөрлөж зорчих хэсгийн түвшинд тааруулах, зорчих хэсгийн гадаргын усыг шингээх худаг суурилуулах, тэгшилгээний үе болон асфальт бетон хучилтын ажил хийж гүйцэтгэж буй юм.
Мөн хэвтээ тэмдэглэгээ болон босоо тэмдэг суурилуулах ажлууд хийнэ гэж мэдээлсэн.