Тайландад болсон боксын олимпын эрх олгох сүүлийн тэмцээнд 51 эрхийг 33 улсын тамирчин авлаа. Ирланд хамгийн олон буюу дөрвөн эрх авсан бол Энэтхэг, Казахстан, Испани тус бүр гурав, Азербайжан, Йордан, Мексик, Филиппин, Польш, БНСУ, Тайланд, Украин, АНУ тус бүр хоёр, бусад улс нэг эрх нэмлээ.
Монголын багаас нийт 12 тамирчин хүч сорьсноос хоёр нь олимпын эрхийн төлөө тунаж үлдсэн. Улмаар эмэгтэйчүүдийн 54 кг-д М.Энхжаргал эрх авснаар боксын төрөлд хоёр тамирчин “Парис 2024”-ыг зорих боллоо.
Түүнээс өмнө эмэгтэйчүүдийн 50 кг-д О.Есүгэн эрхээ авсан билээ.
Олимпын боксын төрөлд Үндэсний Олимпын Хорооны гишүүн 63 орны 240 боксчин нударга зөрүүлнэ. Харамсалтай нь эрчүүд маань 1972 оноос хойш 12 удаагийн олимпод тасралтгүй оролцсон буухиа тасрах нь. Боксын төрлөөр эрчүүд нэг алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртэж байв.
МОНГОЛЫН БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН:
БАЙТ ХАРВАА (1)
- Эрэгтэй: Баатархуягийн Отгонболд
БУУДЛАГА (3)
- Эрэгтэй: Нянтайн Баяраа (50 метрийн гурван байрлал)
- Эрэгтэй: Энхтайваны Даваахүү (10 метрийн хийн гар буу)
- Эмэгтэй: Оюунбатын Есүгэн (50 метрийн гурван байрлал)
БОКС (2)
- Эмэгтэй 50 кг: Оюунцэцэгийн Есүгэн
- Эмэгтэй 54 кг: Мөнгөнцэцэгийн Энхжаргал
ДУГУЙ (2)
- Батсайханы Тэгшбаяр
- Сайнбаярын Жамбалжамц
ЖҮДО (10)
- Эмэгтэй 48 кг: Бавуудоржийн Баасанхүү
- Эмэгтэй 52 кг: Лхагвасүрэнгийн Сосорбарам
- Эмэгтэй 57 кг: Лхагватогоогийн Энхрийлэн
- Эмэгтэй -78 кг: Отгонбаярын Хүслэн
- Эмэгтэй +78 кг: Амарсайханы Адъяасүрэн
- Эрэгтэй 60 кг: Энхтайваны Ариунболд
- Эрэгтэй 66 кг: Ёндонпэрэнлэйн Басхүү*
- Эрэгтэй 73 кг: Батзаяагийн Эрдэнэбаяр*
- Эрэгтэй -100 кг: Батхуягийн Гончигсүрэн
- Эрэгтэй +100 кг: Одхүүгийн Цэцэнцэнгэл
Тайлбар: Жүдогийн эрхийн чансаанд нэг улсаас хэдэн ч тамирчин багтах боломжтой. Монголын жүдо бөхийн холбоо урьдчилсан байдлаар бүрэлдэхүүнээ зарласан. Гавьяат тамирчин Ц.Цогтбаатар бэртэлтэй байгаа тул олимпод оролцох эсэх нь тодорхойгүй байна.
МАРАФОН (3)
- Галбадрахын Хишигсайхан
- Баярцогтын Мөнхзаяа
- Бат-Очирын Сэр-Од
Тайлбар: Эрэгтэйчүүдийн марафонд Бат-Очирын Сэр-Од чансаагаар эрх авсан. Одоогийн байдлаар Олон Улсын Хөнгөн Атлетикийн холбоо албан ёсоор зарлаагүй байна.
ХҮНДИЙГ ӨРГӨЛТ (1)
- Эмэгтэй 81 кг: Мөнхжанцангийн Анхцэцэг
ЧӨЛӨӨТ БӨХ (8)
- Эрэгтэй 65 кг: Төмөр-Очирын Тулга
- Эрэгтэй 86 кг: Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ
- Эрэгтэй 125 кг: Мөнхтөрийн Лхагвагэрэл
- Эмэгтэй 50 кг: Долгоржавын Отгонжаргал
- Эмэгтэй 53 кг: Батхуягийн Хулан
- Эмэгтэй 62 кг: Пүрэвдоржийн Орхон
- Эмэгтэй 68 кг: Энхсайханы Дэлгэрмаа
- Эмэгтэй 76 кг: Энх-Амарын Даваанасан
Тайлбар: Байт харвааны олимпын эрх олгох сүүлийн тэмцээн болох Дэлхийн цом энэ сарын 11-24-нд Турк улсад болно. Тус тэмцээнд Ю.Ганзориг, Ч.Мөнхцэцэг нарын удирдлага дор найман тамирчин оролцох юм. Тодруулбал эрэгтэйчүүдийн ангилалд Ж.Гантөгс, Б.Отгонболд, М.Гэгээн, Д.Дашнамжил нар өрсөлдөх бол эмэгтэйчүүдийн ангилалд Б.Буянтүшиг, Б.Урантунгалаг, А.Энхтуяа, Н.Ариунбилэг нар цэц сорино.