АТГ-аас энэ сарын 27-28-нд шилжих шөнө “Монполимент групп”-ын ТУЗ-ийн дарга Ц.Гарамжавыг баривчлан, 48 цагийн хугацаатай саатуулсан байна. Түүнийг Хөгжлийн банкны хэрэгт холбогдуулан шалгаж байгаа бөгөөд орон байр, албан өрөөнд нь үзлэг, нэгжлэг хийсэн гэнэ.