“Зорчигчийн хувийн хэрэглээний эмийг эмнэлгийн байгууллагын магадалгааг үндэслэж, тоо хэмжээг тогтоон улсын хилээр нэвтрүүлдэг” болохыг ГЕГ-ын Хяналт бүрдүүлэлтийн газрын Гаалийн улсын байцаагч Л.Амартүвшин мэдээллээ.
Яаралтай тусламжийн долоо хүртэл хоногийн эм, удаан хугацаанд нөхөх эмчилгээ шаардах чихрийн шижин, хорт хавдар, сэтгэцийн эмгэг, дархлалын олдмол хомсдол зэрэг өвчтэй хүмүүсийн хэрэглэх хувийн хэрэглээний эмийг улсын хилээр нэвтрүүлэх боломжтой байна.
Ингэхдээ зорчигчийн хувийн хэрэглээний эмийг эмнэлгийн байгууллагын магадалгааг үндэслэж тоо хэмжээг тогтоож улсын хилээр нэвтрүүлдэг бөгөөд энэ тохиолдолд бол тусгай зөвшөөрөл шаардахгүй, ямар нэгэн татвар ногдуулахгүй.
Харин хувийн хэрэглээний зориулалтаар улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон дараах төрлийн эм бэлдмэлүүд байдаг. Үүнд:
- судсаар сэлбэх шингэн,
- антибиотик тариа,
- мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм,
- цусны бэлдмэл сийвэн орлох эм,
- нийтлэг дархлаажуулалтад хэрэглэх эм, бэлдмэл.