Улс төрийн нам, эвслүүд УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодруулах хугацаа өнөөдрөөр дуусгавар болж байна. Тодруулбал, хууль зааснаар “Сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 45 хоногийн өмнө эхлүүлж, долоо хоногийн хугацаанд дуусгана” хэмээн заасны дагуу тавдугаар сарын 14-20-ны өдрүүдэд нэр дэвшүүлэх ажиллагаа үргэлжилж, нам, эвслүүд өнөөдөр шийдвэрээ гаргана.
Тэгвэл улс төрийн хүчнүүд нэр дэвшигчдээ тодруулахаас өмнө сонгуульд өрсөлдөхөө мэдэгдээд буй олны танилуудыг танилцуулъя. Доорх хүмүүс ямартай ч өөрсдөө нэр дэвших гэж буйгаа зарласан. Гэвч тэднийг дэвшүүлэх эсэхийг өнөөдөр болох улс төрийн нам, эвслүүдийн хурлаар шийдэх юм
ТӨРИЙН СОЁРХОЛТ ДУУЧИН Д.БОЛД
“Камертон” хамтлагийн дуучин Д.Болд удаан бодсоны эцэст улс төрд орж буйгаа мэдэгдсэн. Тэрбээр “Удаан бодсон,их эргэлзсэн,эцэст нь шийдвэрээ хувьдаа эцэслэн гаргалаа. Үргэлж баримталж мөрддөг зарчим маань шийдвэл шийдсэн шиг, хийвэл хийсэн шиг… Салбарынхаа хөгжлийн төлөө 30-аад жил,үе үеийн залуусын үлгэр дуурайлал,зөв чиг нь байхын тулд үргэлж хичээн зүтгэж,хөдөлмөрч сахилга баттай,зөв амьдралаар тууштай зүтгэсэн энэ амьдралаа илүү хүртээмжтэй бодлого,илүү гэрэлтэй ирээдүйн төлөө цаашид зориулах болноо… Хамтдаа өссөн,хөгжсөн,бүтээсэн бас илүү сайхан нийгмийг хүссэн бүх л Монголчуудаа хамт гэдэгт чин сэтгэлээсээ итгэж байна. Илүү хүчтэй,илүү шударга,илүү тэгш хүртээмжтэй нийгмийг хамтдаа бүтээцгээе…” гэсэн байв.
КОМЕДИАН Д.АМАРТҮВШИН
Тэрбээр өөрийн байгуулсан Либертари намаа Улсын Дээд Шүүхэд бүртгүүлэхээр хандсан ч сонгуулиас өмнө 90 хоногийн хугацаанд шинэ нам, эвсэл бүртгэхгүй гэсэн журмын дагуу хүлээгдэж буй. Гэсэн ч Д.Амартүвшин арай өөр байдлаар сонгуульд оролцоно гэдгээ хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байв.
ИРГЭН М.НАРАНТУЯА
“Нара” хэмээх нэрээрээ хэдийнээ олны танил болсон М.Нарантуяа сонгуульд дахин өрсөлдөхөө мэдэгдсээр буй. Сошиалд үргэлж нээлттэй байдаг тэрбээр Иргэний Зориг Ногоон Намаас Дарханд дэвшиж байгаагаа зарласан юм.
СЭТГҮҮЛЧ Н.ӨНӨРЦЭЦЭГ
Түүнийг иргэний болон шүүхийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан, их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийсэн, мөнгө угаасан, төрийн нууцад хамаарах баримтыг хадгалсан гэх хэрэгт яллагдагчаар татсан талаар прокурорын байгууллагаас мэдээлсэн.
ФИЛОСОФИЧ С.МОЛОР-ЭРДЭНЭ
Философич С.Молор-Эрдэнэ Иргэний Зориг Ногоон Намаас нийслэлийн тойрогт нэр дэвшихээ мэдэгдсэн.
Тэрбээр дөрөв хоногийн өмнө “УИХ-д нэр дэвшинэ! 2024 оны УИХ-ын сонгуульд Иргэний Зориг – Ногоон намаас Нийслэлийн тойрогт нэр дэвшихээр хүсэлтээ өглөө” гэжээ.
СЭТГҮҮЛЧ Л.МӨНХБАЯСГАЛАН
ЗАГВАР ӨМСӨГЧ О.БИЛГҮҮН