100 хувь нийслэлийн мэдэлд шилжсэн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна зам талбайн ус ихээр тогтдог байршилд 1,200 метр ус зайлуулах шугам угсралтын ажил 90 хувьд хүрчээ.
Уг ажлыг “Геодези усны барилга байгууламжийн газар” ОНӨААТҮГ гүйцэтгэж байгаа аж.
Угсралтын ажил тавдугаар сарын 13-нд дуусаж, ухсан зам, нүхийг нөхөн сэргээх ажил эхэлнэ. Ингэснээр Төв цэнгэлдэх хүрээлэнг бүтэн тойрсон ус зайлуулах шугамтай болох юм байна.